Цас цэвэрлэхэд 20 гаруй байгууллага оролцсонгүй

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 16:59:59

Зуунмодод 11 сарын 28-нд болсон цэвэрлэгээнд 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага идэвх муутай оролцож, 50 метр доторх цас, мөсөө цэвэрлэсэнгүй.

Үүнд "Чансаа" зоогийн газар, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс,УБЦТСК-ний  Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Монголын цахилгаан холбооны салбар, Мэдээлэл холбооны сүлжээ зэрэг байгууллага багтсан байна. Сумын байгаль орчны байцаагч, Ч.Уранчимэг зарим байгууллага, дэлгүүр хоршоо өвлийн цэвэрлэгээнд хойрог хандаж, 50 метр дах цас, мөсөө гүйцэт цэвэрлэлгүй дутуу орхисноос болж, иргэд унаж, бэртэх аюултай. Ийм тохиолдол гарвал  тухайн аж ахуйн нэгж, учирсан хохирлыг барагдуулах журмын төсөл боловсруулж байна гэв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

 

 

Холбоотой мэдээ