Эмчилгээний хоолны өдөрлөг боллоо

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:14:16

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 330 гаруй хүн чихрийн шижингээр өвчилсөний 86 хувь нь илүү таргалалттай, 14 хувь нь тураалтай буйг онцолсноор  "Эрүүл хооллолт"-ын өдөрлөг эхлэв.

Тогооч нарын баяр, Чихрийн шинжинтэй тэмцэх өдрийг тохиолдуулж, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газар хамтран зохиосон өдөрлөг эрүүл, зөв хооллолтыг хүн амын дунд дэлгэрүүлж, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийг зорьжээ. Энэ үеэр 15 төрлийн эмчилгээний хоолны үзэсгэлэн дэлгэж, Монгол Улсын мастер мастер тогооч Ж.Цэрмаа хэвтэн эмчлүүлэгч болон иргэдэд арга туршлагаасаа хуваалцаж, эрүүл урт удаан наслахын тулд хэрэглэж, буй хоол хүнснийхээ чанар, зохист хэрэглээнд анхаарахыг уриаллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ