"Төв ньюс" хэвлэмэл уншигчдад хүрч эхэллээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 21:16:15

Төв аймгийн уншигчид долоо хоног тутмын тогтмол товхимолтой  боллоо. ТВS телевизийн уран бүтээлчид эрхлэн гаргаж буй "Төв ньюс" товхимол орон нутагт болж, буй үйл явдал, телевийн хөтөлбөрөөр уншигчдыг тогтмол хангахыг зорьж байна.

Товхимлын эхний дугаарт ХДХВ/ДОХ-ын эсрэг хамтдаа, Архигүй Төв аймаг, Зорилтот бүлгийнхэнд тусалж байна гэх мэт олон талын мэдээ, мэдээллээс гадна үл хөдлөх, хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагын реклам сурталчилгаа багтсан байна. 500 төгрөгийн үнэтэй  тус хэвлэмэлийг  "Мандухай", "Андууд" зах, "Шинэ оргил" хүнсний дэлгүүрээр худалдаалж байгаа аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ