Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зээлийн хүү 0,2 хувь буурчээ

Орон нутагт | Төв
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:04:01

Малчин, хувиараа бизнес эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэдийг дэмжих,  ажлын байр нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилготой жижиг зээлийн төслийг хүлээн авч байна.

Зээл хүсэгчид бизнесийн төсөл, багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, зээл хүсссэн өргөдөл болон банкны шаардлагыг хангасан бичиг баримт зэргийг  бүрдүүлээд энэ сарын 1-7-ны хооронд Хөдөлмөрийн хэлтэст өгнө. Хэлтсийн мэргэжилтэн О.Цэвэгцэрэнгийн хэлснээр 2015 онд 450 сая төгрөгийг хөрөнгө оруулалт тусгаснаас эхний ээлжийн  250 сая төгрөгийн санхүүжилт ирээд байгаа аж. Энэ жил зээлийн хүү өмнөх оноос 0,2 хувь буурч 0,6 хувь болж,малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 5 сая хүртэлх, нөхөрлөл,хоршоо, аж ахуйн нэгж 10 сая хүртлэх төгрөгийн зээлд хамрагдахаар болжээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлд өнгөрсөн онд 700 сая төгрөг хуваарилснаас 268 иргэн, нөхөрлөл, хоршоонд 769,4 сая төгрөгийн зээл авч, шинээр 430 ажлын байр бий болгожээ. 

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ