Орхон аймагт нүүрсийг зах зээлийн үнээс 2500 төгрөгөөр хямд борлуулж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-07 17:40:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн гэр хорооллын иргэд “Багануур” ХК-ийн нүүрсийг 20 кг –ыг 3000, 40-50 кг-ыг 5500 төгрөгөөр авч байна.

Энэ нь зах зээлийн үнээс 2500 төгрөгөөр хямд байгаа юм. Үүнийг орон нутгийн шийдвэрээр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн сарын сүүлээр 105 тонн нүүрсийг нөөцөлсөн бөгөөд өнгөрсөн долоо хоногоос иргэдэд олгож эхэллээ. Нүүрсээ гэр хорооллын 10 багт 22 цэгээр дамжуулан борлуулж байна. Орхон аймагт 16 мянган өрх гэр хороололд амьдардаг. Нэг өрх жилд дунджаар хоёр тонн нүүрс хэрэглэдэг юм.

Үүнээс гадна өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Булган аймгийн Хангал, Сэлэнгэ, Бугат сумаас гарал үүслийн гэрчилгээ, эрхийн бичигтэй мод 3-4 шоо.метр модыг 140-180 мянган төгрөгөөр борлуулж байна. Харин нэг шуудай мод 2500-3000 төгрөгийн үнэтэй байна. Мод, нүүрсний нөөц хангалттай ч иргэдийн худалдан авалт муу байгааг наймаачид хэлж байна.

 

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ