Орхон аймагт “Эрх бүжинхэн” цэцэрлэг нээлтээ хийв

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-09 01:09:05
oyuka_hu@yahoo.com

Банкны зээлийн өрөнд байсан байрыг орон нутаг 132 сая төгрөгөөр худалдан авч засвар хийснээр “Эрх бүжинхэн” цэцэрлэг ашиглалтад орлоо.

Барилгын засвар болон эд зүйлс худалдан авахад нийт 540 сая төгрөг зарцуулжээ. Говил багт нээгдсэн уг цэцэрлэг 90 хүүхэд хүлээн авах багтаамжтай ч өнөөдрийн байдлаар 134 хүүхэд бүртгэсэн байна. Хоёроос дөрвөн насны гурван бүлэг хичээллэж, 18 ажлын байр бий болжээ. Ийнхүү Говил багийн хүүхдүүдийн 90 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадсан байна.

Орхон аймагт сүүлийн гурван жилд найман цэцэрлэг ашиглалтад орсон.  Гэвч жил бүр 700 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй хэвээр байгаа юм. Учир нь төрөлт жил ирэх тусам 200-300-аар нэмэгдэж байгаатай холбоотой ажээ. Иймд ирэх жил сургууль, цэцэрлэгийн тоог дахин нэмэх шаардлага байгаа гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ