Зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амиа алдаж 7 хүүхэд бэртжээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-09 01:10:20
oyuka_hu@yahoo.com

Энэ оны эхний арван сарын байдлаар Орхон аймагт зам тээврийн ослын улмаас нэг хүүхэд амь насаа алдаж долоон хүүхэд хүнд болон хүндэвтэр гэмтжээ.

Өнгөрсөн сард л гэхэд гурван хүүхэд зам тээврийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирсон байна. Дээрх хүүхдүүдийн ихэнх нь ганцаараа замын хөдөлгөөнд оролцож яваад ийнхүү гэмтсэн байна. Уг нь “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-д зааснаар 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог. Хэрэв уг хуулийн заалтыг зөрчвөл иргэнийг 48 мянга, хуулийн этгээдийг 384 мянган төгрөгөөр торгох ёстой байдаг. Гэвч эцэг, эхчүүд хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа болж хүүхдээ хохироосоор байна. Мөн эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас найман хүн амь насаа алдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14.3 хувиар өссөн байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ