Сурагчдын дунд найрал дууны тэмцээн боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-09 21:37:23
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Уурхайчин соёлын ордны анхны монгол дарга МУСТА Т.Дашцэрэнгийн нэрэмжит найрал дууны тэмцээн боллоо. Ялагчаар 14 дүгээр сургууль тодров.

Хоёр жилд нэг удаа болдог уг  тэмцээнд 13 сургуулийн 700 сурагч оролцов. Бага насны ангилалд Наран цогцолбор сургууль тэргүүн байр эзэлжээ. Тэмцээний нэрэмжит шагналаар Баян-Өндөр цогцолбор сургуулийн багш н.Одончимэг шалгарав.

Зургаа дахь жилдээ болж буй эл тэмцээн сурагчдыг урлагт дуртай болгох, урлагаар хүмүүжүүлэх ач холбогдолтой юм. Оролцогчид дуулалт, ансамбел, хоолой салгалт гэсэн ангиллаар өрсөлдөв. Уг тэмцээний хүндэт зочноор Т.Дашцэрэнгийн гэргий Н.Ичинхорлоо ирсэн байлаа.  

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ