Томуу, томуу төст өвчнийг бууруулахад орон нутгаас санхүүжилт нэмлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-09 21:38:22
oyuka_hu@yahoo.com

Томуу, томуу төст өвчнөөр 0-9 насныхан өвчлөх нь элбэг байгаа тул аймгийн Засаг даргын нөөц сангаас БОЭТ-ийн Халдварт болон Хүүхдийн тасагт 2 сая 700 мянган төгрөг өгөхөөр болов.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд уг өвчний дэгдэлт нэмэгдэж БОЭТ-ийн Хүүхдийн тасаг өдөрт дунджаар 70-80 хүүхдэд үйлчилж байна. Мөн хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өссөн байна. Иймд Хүүхдийн тасагт 15 ортой тасаг нээж томуу, томуу төст өвчин туссан хүүхдүүдийг тусгаарлах болжээ. Дээрх мөнгийг шинээр тасаг нээх болон шаардлагатай эм, тариа, ариутгалын бодис авахад зарцуулах юм.

Томуу, томуу төст өвчний илэрх шинж нь өндөр халуурах, биеэр тууралт гарч  байгаа юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ халууныг бууруулахдаа парацетомолын найрлагатай эм, антибиотекийг дур мэдэн өгч байгаа нь өвчнийг хүндрүүлэх гол шалтгаан болж байгаа ажээ. Иймд нэг дор гурваас дээш эм хэрэглэхгүй байх эсвэл эм уух хоорондын зайг 30 минут байхаар тооцох хэрэгтэй гэж Хүүхдийн зөвлөх эмч Д.Баасанжав хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ