800 гаруй багш компьютертэй болов

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-09 21:39:52
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ерөнхий боловсролын 14 сургуулийн 869 багш зөөврийн компьютертэй боллоо. Үүнийг БСШУЯ-аас хэрэгжүүлж  буй “Шинэ зууны боловсрол” хөтөлбөрийн хүрээнд олгосон юм.

Дээрх компьютерийг тухайн сургууль өмчиндөө бүртгэх бөгөөд багш ажлаасаа халагдах юмуу гарсан тохиолдолд дараагийн багшид өгнө.  Шинээр олгосон компьютер 4 гега-ийн рамтай ажээ.  Уг хөтөлбөрт хамрагдаж чадаагүй зургаан багш байгаа юм. Учир нь зөөврийн компьютер олгохдоо өнгөрсөн жилийн бүртгэлийг үндэслэсэн тул энэ хичээлийн жилд ажилд орсон багш нар ийнхүү хөтөлбөрийн гадна үлджээ. Гэхдээ ийм асуудал зөвхөн Орхон аймагт тулгараад байгаа биш юм. Иймд БСШУЯ дахин олголт хийхээр төлөвлөж байгаа гэж Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн н.Дашням хэллээ. Ийнхүү багш нарт компьютер олгосны дараа сургуулийн орчинг WiFi-д холбоно.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ